munhtuya.PhD
2015-02-06
Өгүүлбэр судлал 2: явцын шалгалтын хугацаа ба агуулга
Үнэлгээний сан: Өгүүлбэр судлал-2 Хамрах хүрээ: МХУЗ-ын багш мэргэжлийн III курс Бүлэг сэдэв: Нэгдүгээр бүлэг сэдэв “Нийлмэл өгүүлбэр” Явцын шалгалт авах хугацаа: 2015.03.06 Үнэлгээний хэлбэр: Аман ба бичгийн хэлбэр хосолсон 1. Аман хэлбэр: Дараах асуултуудад хариулж ярина.  Нийлмэл өгүүлбэр, түүний үндсэн шинж, судалгааны тойм  Нийлмэл өгүүлбэрийн ангилал, хэв шинж  Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр, түүний үндсэн шинж, ангилал  Холбоост зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр  Холбоосгүй зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр  Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийн утгын ангилал  Харилцан захирсан нийлмэл өгүүлбэр,өгүүлэгдэхүүн ба өгүүлэхүүн өгүүлбэрийн үндсэн шинж  Угсарсан нийлмэл өгүүлбэр, үндсэн шинж, гишүүн өгүүлбэрийн зүйл  Тодотгол гишүүн өгүүлбэр, түүний үндсэн шинж  Тусагдахуун гишүүн өгүүлбэр, түүний үндсэн шинж  Байц гишүүн өгүүлбэр, түүний үндсэн шинж  Монгол хэлний зэрэгцсэн гишүүн өгүүлбэрүүд  Байц гишүүн өгүүлбэрийн нэгэн хувилбарын тухайд  Монгол хэлний УНӨ-ийн нэгэн өвөрмөц онцлог  Оруулбар өгүүлбэртэй УНӨ, түүний үндсэн шинж Явцын шалгалтад бэлтгэхдээ дараах ном зохиолыг ашиглана. 1. Базаррагчаа М., Монгол хэлний өгүүлбэр судлал, 2005 2. Барайшир Ш., ОЦМХ-ний өгүүлбэрзүй, Уб.,1989 3. ОЦМХ /сурах бичиг/, Ар., 2005 4. Орчин цагийн монгол хэлзүй, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Уб., 1966 5. Пүрэв-Очир Б., ОЦМХ-ний өгүүлбэрзүй, Уб.,1997 6. Пүрэв-Очир Б., Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй, I дэвтэр, 2001, II дэвтэр, 2000, III дэвтэр 2001 2. Бичгийн хэлбэр: Дараах өгүүлбэрүүдийг гишүүдээр ялган зурж, загварчлан, бүтэц, хэв шинж, харьцаа холбоо, арга хэрэглүүрийн талаас дэлгэрэнгүй тодорхойлно уу. Үлгэрлэвэл: 1. Бөднө шувуу үнэгийг дагуулан ниссээр нэгэн баян айлын хажууд ирж, үнэгийг холхон суулгаад, гэрийнхээ гадна сур зүсэж суугаа баяны толгой дээр буув. Нийлмэл өгүүлбэрийн түвшинд задлал, тайлбар хийхдээ: А. Өгүүлбэрийг уншиж, утгыг ойлгоод, өгүүлэхүүн төвөөр зааглана. Жишээлж авсан өгүүлбэрт, “Бөднө шувуу... дагуулан, ниссээр, үнэгийг... суулгаад, ....буув.” гэсэн нэг хэлхэц өгүүлбэрийн хэсэг, “сур зүсэж суугаа” гэсэн тодотгол гишүүн өгүүлбэрийн хэсэг гэсэн хоёр өгүүлэхүүн төв буюу хоёр өгүүлбэрийн хэсгээс бүтсэн нийлмэл өгүүлбэр. Б. Өгүүлбэр тус бүрийг гишүүдээр ялган загварчилна. Үүнд:  Өгүүлэхүүн гишүүнийг эхлээд олж зурна.  Өгүүлэхүүний төв буюу үйлийн эзэн юмыг өгүүлэхүүн гишүүнтэй холбон, олж зурна  Дараа нь нэрийн ба үйлийн холбоо үг үүсгэх зарчмаар шууд тусагдахуун гол гишүүн болон дэд гишүүдийг ялган зурна. В. Тухайн нийлмэл өгүүлбэрийг бүрдүүлж буй өгүүлбэрийн хэсэг тус бүрийн өгүүлэхүүн гишүүн хэлзүйн ямар хэлбэрээр хэлбэржиж, утга ба хэлзүйн ямар холбоонд байгааг ажиглаж, знө, унө, хазнө, хө.ор.өг-тэй унө, хонө, огө-тэй унө-ийн аль нь болохыг ялган танина. Дээр жишээлсэн нийлмэл өгүүлбэрийн хэсэг болох “сур зүсэж суугаа” гэсэн өгүүлбэрийн “зүсэж суугаа” хэмээх өгүүлэхүүн гишүүн нь “–аа” гэсэн тодотгон холбох нөхцөлөөр хэлбэржиж, гол өгүүлбэрийнхээ “баяны” гэсэн тодотгол гишүүнийг нэмэн дэлгэрүүлэх үүргээр орсон “Тодотгол гишүүн өгүүлбэр” юм. Г. Өгүүлбэрийн хэсгүүдийг дугаарлан, хэдэн энгийн/хэлхэц/ өгүүлбэрээс бүтсэн, хэлзүйн ямар харьцаа холбоо, арга, хэрэглүүрээр холбогдсон нийлмэл өгүүлбэр болохыг тодорхойлно. Бөднө шувуу үнэгийг дагуулан ниссээр нэгэн баян айлын хажууд ирж, үнэгийг холхон суулгаад, гэрийнхээ [гадна сур зүсэж суугаа]1 баяны толгой дээр буув.2 [1] 2 А. Тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ Б. Холбоосгүй УНӨ В. Хэлхэц УНӨ Тайлбарлах өгүүлбэрүүд: (Хавсралтаар өгөгдсөн 300 өгүүлбэр) Үнэлгээний сан: Өгүүлбэр судлал-2 Хамрах хүрээ: МХУЗ-ын багш мэргэжлийн III курс Бүлэг сэдэв: Хоёрдугаар бүлэг сэдэв “Нийлмэл өгүүлбэрийн дэлгэрэнгүй хэв маяг” Явцын шалгалт авах хугацаа: 2015.05.14 Үнэлгээний хэлбэр: бичгээр Нэг, хоёрдугаар асуулт:  Монгол хэлний зэрэгцсэн гишүүн өгүүлбэрүүд  Байц гишүүн өгүүлбэрийн нэгэн хувилбарын тухайд  Монгол хэлний УНӨ-ийн нэгэн өвөрмөц онцлог  Энгийн өгүүлбэр, хэлхэц өгүүлбэр, нийлмэл өгүүлбэр  Хэлхэц нийлмэл, хэллэг нийлмэл, жинхэнэ нийлмэл өгүүлбэр  Нийлмэл өгүүлбэрийн дэлгэрэнгүй хэв маяг  Холимог нийлмэл өгүүлбэр  ОГӨ-тэй УНӨ  Монгол хэлний хөндлөнгийн оруулбар өгүүлбэрийн хэв шинж хийгээд холбох тэмдэг  Хөндлөнгийн оруулбар өгүүлбэртэй нийлмэл өгүүлбэрийн дээд өгүүлбэрийн предикат үйл үгийн тухай”  Хөндлөнгийн оруулбар өгүүлбэр бүтэц бус өгүүлбэрээр илрэх нь  Нийлмэл өгүүлбэрийн хувиргал Явцын шалгалтад бэлтгэхдээ дараах ном зохиолыг ашиглана. 1. Базаррагчаа М., Монгол хэлний өгүүлбэр судлал, 2005 2. Барайшир Ш., ОЦМХ-ний өгүүлбэрзүй, Уб.,1989 3. ОЦМХ /сурах бичиг/, Ар., 2005 4. Орчин цагийн монгол хэлзүй, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Уб., 1966 5. Пүрэв-Очир Б., ОЦМХ-ний өгүүлбэрзүй, Уб.,1997 6. Пүрэв-Очир Б., Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй,I дэвтэр,2010, II дэвтэр, 2000, III дэвтэр 2001 7. Пүрэв-Очир Б., Монгол хэлний бүтэц, утга, үүрэг, хэрэглээ, Уб., 2007 8. Пүрэв-Очир Б, Норжинлхам С., Өгүүлбэрзүйн 100 дасгал, Уб., 1998 Гурав: Дараах өгүүлбэрүүдийг гишүүдээр ялган зурж, загварчлан, бүтэц, хэв шинж, харьцаа холбоо, арга хэрэглүүрийн талаас дэлгэрэнгүй тодорхойлно уу. Жишээ нь: Хурсан олны дунд учирмагц Дөрвөн нүд эсрэг ширтэлцэн Хоёр сэтгэлийн дунд Нэгэн зэргээр зул гэрэлтэн байгааг хэн мэднэ. (ДНацагдорж) Нийлмэл өгүүлбэрийн түвшинд задлал, тайлбар хийхдээ: А. Өгүүлбэрийг уншиж, утгыг ойлгоод, өгүүлэхүүн төвөөр зааглана. Жишээлж авсан нийлмэл өгүүлбэр нь, “Хурсан олны дунд учирмагц”, “Дөрвөн нүд эсрэг ширтэлцэн”,“Хоёр сэтгэлийн дунд нэгэн зэргээр зул гэрэлтэн байгааг”,“хэн мэднэ.” гэсэн дөрвөн энгийн өгүүлбэрээс бүтсэн. Б. Өгүүлбэр тус бүрийг гишүүдээр ялган загварчилна. Үүнд:  Өгүүлэхүүн гишүүнийг эхлээд олж зурна.  Өгүүлэхүүний төв буюу үйлийн эзэн юмыг өгүүлэхүүн гишүүнтэй холбон, олж зурна  Дараа нь нэрийн ба үйлийн холбоо үг үүсгэх зарчмаар шууд тусагдахуун гол гишүүн болон дэд гишүүдийг ялган зурна. В. Тухайн нийлмэл өгүүлбэрийг бүрдүүлж буй өгүүлбэрийн хэсэг тус бүрийн өгүүлэхүүн гишүүн хэлзүйн ямар хэлбэрээр хэлбэржиж, утга ба хэлзүйн ямар холбоонд байгааг ажиглаж, знө, унө, хазнө, хө.ор.өг-тэй унө, хонө, огө-тэй унө-ийн аль нь болохыг ялган танина. Дээр жишээлсэн нийлмэл өгүүлбэрийн хэсэг болох “Хурсан олны дунд учирмагц” гэсэн өгүүлбэрийн “учирмагц” хэмээх өгүүлэхүүн гишүүн нь “магц” гэсэн нөхцөлдүүлэн холбох нөхцөлөөр хэлбэржиж, гол өгүүлбэрийнхээ “ширтэлцэн” гэсэн өгүүлэхүүн гишүүнийг нэмэн дэлгэрүүлэх үүргээр орсон “байц гишүүн өгүүлбэр”, “Дөрвөн нүд эсрэг ширтэлцэн” гэсэн хоёрдугаар өгүүлбэрийн “ширтэлцэн” гэсэн өгүүлэхүүн нь нөхцөлдүүлэн зэрэгцүүлж холбох “-н” нөхцөлөөр хэлбэржиж, гуравдугаар өгүүлбэртэйгээ зэрэгцүүлэх холбоонд суурилсан, “Хоёр сэтгэлийн дунд нэгэн зэргээр зул гэрэлтэн байгааг” гэсэн гуравдугаар өгүүлбэрийн “гэрэлтэн байгааг” гэсэн өгүүлэхүүн нь заахын тийн ялгалын нөхцөлөөр хэлбэржин дөрөвдүгээр өгүүлбэрийн/гол/ “хэн мэднэ” гэсэн өгүүлэхүүн гишүүнд захирагдсан, тусагдахуун гишүүн өгүүлбэр байна. Г. Өгүүлбэрийн хэсгүүдийг дугаарлан, хэдэн энгийн/хэлхэц/ өгүүлбэрээс бүтсэн, хэлзүйн ямар харьцаа холбоо, арга, хэрэглүүрээр холбогдсон нийлмэл өгүүлбэр болохыг тодорхойлно. Хурсан олны дунд учирмагц1 Дөрвөн нүд эсрэг ширтэлцэн2 Хоёр сэтгэлийн дунд Нэгэн зэргээр зул гэрэлтэн байгааг3 хэн мэднэ4. (Д.Нацагдорж) 1 2//3 4 ХоНӨ /угсруулах ба зэрэгцүүлэх холбоо холилдсон хэв маяг/ Тайлбарлах өгүүлбэрүүд: Б.Мөнхтуяа нар.Хэлзүйн дадлага ажлын аргачлал”,УБ.,2015. гарын авлагын хавсралт 80 өгүүлбэр

Comments

Сүүлийн бичлэгүүд

. "мэт, шиг" задалг хэрэглүүрийн өгүүлбэрзүйн үүрэг
. өгүүлбэр судлал 2 хичээлийн бие даалт явцын шалгалтын тухай
. өгүүлбэр зүй онол хичээлийн бие даалт ба явцын шалгалтын тухай
. өгүүлбэр судлал1 бие даалт
. цогцолборын утга
. дипломын ажил, ангийн ажлын журам (хуучнаар)
. явын шалгалтын тест
. Өгүүлбэр судлал 2: явцын шалгалтын хугацаа ба агуулга
. өгүүлбэр судлал 2 (бие даалт)
. дүрслэх ур маягийг танихуйн хэлшинжлэлийн үүднээс авч үзвэл
. unelemj
. танихуй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 8 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax