munhtuya.PhD
2015-05-05
явын шалгалтын тест
“Энгийн өгүүлбэр” бүлэг сэдвээр авах явцын шалгалтын тест Зөвийг сонгон дугуйлна уу.
  1. Өгүүлбэрийн энгийн ба нийлмэл гэсэн ангилал нь
                                                  А. Бүтцийн ангилал Б. Урт богиныг харсан ангилал
2. Энгийн өгүүлбэрийг гол гишүүдийн оролцоог харгалзан хэд ангилдаг вэ?     А. 2     Б. 4         В. 5
3. Энгийн өгүүлбэрийг дэд гишүүдийн оролцоог харгалзан хэд ангилдаг вэ?
                                                                А. хураангуй ,дэлгэрэнгүй Б.олон бүрэлдэхүүнт, нэг бүрэлдэхүүнт
4. Нэрлэсэн өгүүлбэр нь : А. Үйлийн бүлгээр илэрнэ Б. Нэрийн бүлгээр илэрнэ В.Нэрийн ба үйлийн бүлгээр илэрнэ.
5. Тухайн өгүүлбэрт байх ёстой гишүүд нь бүрэн байна уу, орхигдсон уу, хураагдсан уу гэдгийг нь харгалзан
                                                  А. Бүрэн, бүрэн бус Б. Бүтэц, бүтэц бус В. Хүүрнэх, асуух, захирах
6. Хэлбэржсэн үгээс бүтсэн нэрийн ба үйлийн бүрэлдэхүүнтэй өгүүлбэрийг ……….өгүүлбэр гэнэ.
                                                                   А. Бүтэц бус Б. Бүтэц В. Хураангуй Г. Дэлгэрэнгүй
7.Бүтэц бус өгүүлбэрийг дараах байдлаар ангилна.
                                                        А. 3 бүрэлдэхүүнт, 1 бүрэлдэхүүнт Б. Зөвших, илэрхийлэх, харилцах, дуудах
8. Хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр нь зөвхөн нэрийн бүлгээр илэрнэ.      А. Үгүй Б.     Тийм          В. Магадгүй
9.Бүрэн бус өгүүлбэрт зөвхөн гол гишүүдийн аль нэгийг хурааж, орхиж болдог.      А. Үгүй               Б. Тийм
10. S1 – P1 , Ф1 – P1 ….. гэсэн бүтэц загвар нь …………….мөн. А. Энгийн өгүүлбэр Б. Хэлхэц өгүүлбэр В. нийлмэл өгүүлбэр
11. Чогсом бяруугаа хашаанд нь оруулж байдлыг нь ажиглан, хэсэг зогсож байгаад, гэртээ оров.
                                         А. Энгийн өгүүлбэр Б. Хэлхэц өгүүлбэр В. Нийлмэл өгүүлбэр
12.Үдшийн нарны гэрэлд Ханы хүрээний сүм дуганы алтан ганжир гялалзана.
    А. Бүтэц, 2 бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн, хүүрнэх, энгийн өгүүлбэр
  Б. Бүтэц 3 бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн, хүүрнэх, энгийн өгүүлбэр
   В. Бүтэц, 2 бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн, хүүрнэх, хэлхэц өгүүлбэр
13. Өгүүлбэрийн орхисон буюу нэрлээгүй гишүүдийг ярианы орчин ба хам сэдвээс нөхөн сэргээж болдог өгүүлбэрийг
                                                               А. Бүрэн бус Б. Бүрэн В. Бүтэц бус
14. Эзэн биегүй өгүүлбэр нь : А. Нэрийн бүлгээр илэрнэ. Б. Үйлийн бүлгээр илэрнэ
15. Энгийн өгүүлбэрийн олон бүрэлдэхүүнт, нэг бүрэлдэхүүнт гэсэн ангилал нь………….оролцоог харсан ангилал.
                                                      А. гол гишүүдийн Б. дэд гишүүдийн В. гол ба дэд гишүүдийн
16.Аялга үг, сул үгээс бүтсэн өгүүлбэрийг………………………….өгүүлбэр гэнэ.  А. бүрэн бус    Б. ганцажсан     В. бүтэц
17. Залхуугаас заяа зайлах, зальтнаас шударга холдох” гэсэн өгүүлбэр нь:
                                             А. Хэлц өгүүлбэр            Б. Хэлц бус өгүүлбэр
18.Өгүүлэгдэхүүн ба өгүүлэхүүн бүлэг нь нийлж зэрэгцсэн байдлаар илэрсэн өгүүлбэр нь:
                                        А. 1 бүрэлдэхүүнт Б. 2 бүрэлдэхүүнт В. 3 бүрэлдэхүүнт
19. Нэг гол гишүүн оролцсон өгүүлбэр нь дэлгэрэнгүй байж болно. А. Үгүй    Б. Тийм
  20.S1 S2 S3 – P1 , S1 – P1 P2 P3….. гэсэн бүтэц загвар нь ……………………….мөн.
        А. Энгийн өгүүлбэр Б. Хэлхэц өгүүлбэр В. Нийлмэл өгүүлбэр
21. Энгийн өгүүлбэрийн “Нэрийн бүлэг + үйлийн бүлэг” гэсэн бүтэц нь
        А. Хураангуй өгүүлбэр Б. Дэлгэрэнгүй өгүүлбэр В. Нийлмэл өгүүлбэр
22.Бүрэн бус өгүүлбэр нь хэлбэрийн хувьд зарим бүрдүүлэгч нь илрээгүй дутмаг өгүүлбэр юм. А. Тийм Б.Үгүй
23.Морь нь үе үе амгай зуузай тачигнуулан, өвс ногоо шир шир хазална. гэсэн өгүүлбэрт тохирох тодорхойлолтыг ол.
          А. Энгийн өгүүлбэр Б. Хэлхэц өгүүлбэр В. Нийлмэл өгүүлбэр
24.Ээж хув хар хүзүүтийнхээ амыг дотоод хормойгоороо арчин, сүүлнээс нь туг үс авав. гэсэн өгүүлбэрт тохирох тодорхойлолтыг ол.            А. бүтэц, 2 бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн, хүүрнэх, энгийн өгүүлбэр
        Б. бүтэц 3 бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн, хүүрнэх, энгийн өгүүлбэр
        В. бүтэц, 3 бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн, хүүрнэх, хэлхэц өгүүлбэр
25.Үйлийн нэг эзэнтэй олон өгүүлэхүүнтэй өгүүлбэрийг …………………… өгүүлбэр гэнэ.
                                                 А. Энгийн Б. Нийлмэл В.Хэллэг Г.Хэлхэц
26. Энгийн өгүүлбэрийг өгүүлэх зорилго аялгын хэв шинжээр нь ………………………… гэж ангилна.
                                    А. Асуух, хүүрнэх, анхааруулах, захирах Б.бүрэн бүрэн бус В. бүтэц бүтэц бус
27. Ус цангадаг юм
Ундаргаа татан
Урсгалаа эвхэн эвхэн цангадаг юм.Ч.Ч гэсэн өгүүлбэрийн цөм бүтцийг тодорхойл.
        А. Өгүүлэгдэхүүн цөм - өгүүлэхүүн цөм
       Б. Өгүүлэгдэхүүн цөм - шууд тусагдахуун цөм - өгүүлэхүүн цөм
       В.Шууд тусагдахуун цөм - өгүүлэхүүн цөм
28. “Өгүүлэгдэхүүн + өгүүлэхүүн” гэсэн бүтэц загвар нь энгийн өгүүлбэрийн ………………бүтэц загвар.
                А. Дэлгэрэнгүй Б. Хураангуй В. Олон бүрэлдэхүүнт
29. Аялга үг, сул үгээс бүтсэн өгүүлбэрийг …………………………………өгүүлбэр гэнэ.
     А. Бүрэн бус Б. Бүтэц бус В.Энгийн Г. Хураангуй
30. Үйлийн эзэн юм, үйлэнд шууд өртөх юм, үйл хөдлөл болц байдал нь өгүүлбэрийн ……..гишүүн юм. А. дэд Б. гол В. гол ба дэд
31. S1 – P1 P2 P3 O1 O2 O3 - P1 Ф1 – P1 P2 P3 S1 S2 S3 – P1 S1 S2 S3 - Ф1 гэсэн загварууд нь:
А. Хэллэг өгүүлбэр Б. Энгийн өгүүлбэр В.Хэлхэц өгүүлбэр Г.Нийлмэл өгүүлбэр
32. Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа. А. 3 бүрэлдэхүүнт Б. 1 бүрэлдэхүүнт В. 2 бүрэлдэхүүнт
33.“Үгүй, тийм, магадгүй, нээрэн,...” зэрэг сул үгээр илэрсэн өгүүлбэрийг ………өгүүлбэр гэнэ. А. Бүрэн бус Б. Ганцажсан В.аялга үг
34. Хоймрынхоо улаан авдрыг уудлан, баадантай юм гаргаж, хэвийн боовон дээр тавиад надад өгөв. Өгүүлбэрт тохирох тодорхойлолтыг ол.
А. Бүтэц, 2 бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн бус, эзэн биегүй, хүүрнэх , хэлхэц өгүүлбэр
Б. Бүтэц, 2 бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн бус, эзэн биегүй, хүүрнэх , энгийн өгүүлбэр
В. Бүтэц, 3 бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн , хүүрнэх , хэлхэц өгүүлбэр
Г. Бүтэц,1бүрэлдэхүүнт,эзэн биегүй,дэлгэрэнгүй, бүрэн бус, хүүрнэх , хэлхэц өгүүлбэр
35. Өгүүлэх чанарын өгүүлэхүүний нэг төвийг ……………………………….өгүүлбэр гэнэ. А. Энгийн Б. Нийлмэл В.Хэллэг Г.Хэлхэц
36. Энгийн өгүүлбэрийг үг нөхцөлийн хослолыг харгалзан………………гэж ангилна
А. Бүрэн, бүрэн бус Б. Бүтэц, бүтэц бус В. Хураангуй, дэлгэрэнгүй
37. Нэрийн бүлэг + үйлийн бүлгээс бүтсэн өгүүлбэр нь …… байна. А. Энгийн Б. Хураангуй В. дэлгэрэнгүй Г.Хэлхэц
38. Бүрэн бус өгүүлбэрийг ………………………………………………………………ангилна. А. Орхисон, хураасан Б. Аялга үг, сул үг
39. Нэрийн шинж, үйлийн шинжийг заасан гишүүд оролцсон өгүүлбэрийг ……………….өгүүлбэр гэнэ.
            А. Хураангуй Б. Дэлгэрэнгүй В. Бүрэн бус
40. S1 – P1 O1 - P1 Ф1 – P1 S1 - Ф1 гэсэн загварууд нь: А. Хэллэг өгүүлбэр Б. Энгийн өгүүлбэр В.Хэлхэц өгүүлбэр Г.нийлмэл өгүүлбэр 41. Эвий эвий, бүүвэй бүүвэй, өөв өөв, гүүргий гүүргий зэрэг нь ……өгүүлбэр юм.
А. Бүрэн бус- аялга үг Б. Бүтэц бус – харилцах В. Бүтэц бус – зөвших 42. Миний ахын хурдан халтар морь. А. 3 бүрэлдэхүүнт Б. 1 бүрэлдэхүүнт В. 2 бүрэлдэхүүнт
43. Өгүүлбэрийн цөм бүтцийг харгалзан……………………………ангилна.
     А. Олон бүрэлдэхүүнт, 1 бүрэлдэхүүнт Б. Хураангуй,дэлгэрэнгүй
44. Өнгөрсөн жил би нэг хүнтэй говийн замд танилцсан юм.
А. бүтэц, 2 бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн , хүүрнэх , энгийн өгүүлбэр
Б. бүтэц, 2 бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн бус, эзэн биегүй, хүүрнэх , энгийн өгүүлбэр
В. бүтэц, 3 бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн , хүүрнэх , хэлхэц өгүүлбэр
45. Хэлц өгүүлбэр нь: А. Дүрслэх ур маягаар бүтсэн, шууд бус нэрлэлт Б. Дүрслэх ур маягаар бүтээгүй, шууд нэрлэлт
46.Оньсого, далд санаа бүхий дүрслэг өгүүлбэр, зүйр үг нь ........мөн.
А. Адилтгасан буюу өвөрмөц хэлц өгүүлбэр Б.Эс адилтгасан буюу хэвшмэл хэлц өгүүлбэр
47.Бэлгэ дэмбэрлийн үг, онч мэргэн үг, цэцэн үг зэрэг нь...............мөн.
А. Адилтгасан буюу өвөрмөц хэлц өгүүлбэр Б.Эс адилтгасан буюу хэвшмэл хэлц өгүүлбэр
48.“Мөнгөн аяга барьж будаа гуйх” гэсэн өгүүлбэрт үл тохирох шинжийг ол.
А. Адилтгасан буюу өвөрмөц хэлц өгүүлбэр
Б.Бүтэц бүрдүүлбэрийн утга нь тогтворжиж хэвшсэн.
В.Далд ёгт утга санааг илтгэсэн.
Г. Шууд нэрлэлтийн
49. "Өрөөлийг сургахаас, өөрийгөө сургах хэцүү” гэсэн өгүүлбэрт үл тохирох шинжийг ол.
А. Адилтгасан буюу өвөрмөц хэлц өгүүлбэр
Б. Бүтэц бүрдүүлбэрийн утга нь тогтворжиж хэвшсэн.
В. Далд ёгт утга санааг илтгэсэн. Г. Шууд бус нэрлэлтийн
Д. Эс адилтгасан буюу хэвшмэл хэлц
50. Миний дээгүүр хоёр ангир ганганан өнгөрөв. Д.Н гэсэн өгүүлбэр бол.... А.Цөм өгүүлбэр Б. Цөм бус өгүүлбэр

“Өгүүлбэрийн гишүүн” бүлэг сэдвээр авах явцын шалгалтын тестийн хариулт: 1.б 2.в 3.в 4.б 5.а 6.в 7.б 8.а 9.б 10.б 11.г 12.в 13.а 14.г 15.в 16.б 17.а 18.б 19.б 20.б 21.а 22.б 23.б 24.б 25.б 26.б 27.а 28.в 29.а 30.в 31.в 32.а 33.а 34.а 35.б 36.а З7.а 38.б 39.а 40.б 41.б 42.а 43.а 44.в 45.а 46.б 47.а 48.в 49.а 50.г 51.б 52.г 53.б 54.а 55.б 56.б 57.а 58.а 59.а 60.б 61.в 62.б 63.в 64.в 65.б 66.в 67.б 68.а 69.г 70.а 71.б 72.б 73.а 74.а 75.в 76.б 77.г 78.в 79.д 80.б 81.а 82.а 83.г 84.б 85.в 86.в 87.б 88.б 89.в 90.б 91.б 92.г 93.б 94.в 95.а 96.в 97.в 98.б 99.в 100.в

Comments

2015-05-07 -

Бичсэн: Атарцэцэг (зочин)

тестээ авлаа баярлалаа багш

. Шууд холбоос


2015-05-05 -

Бичсэн: Өлзийнаран (зочин)

Тестээ авлаа баярлалаа багшаа

. Шууд холбоос


2015-05-05 -

Бичсэн: Энхтайван (зочин)

Тестээ авлаа. Баярлалаа багшаа

. Шууд холбоос


2015-05-05 -

Бичсэн: Л,Батчимэг (зочин)

Баярлалаа багшаа авсан,

. Шууд холбоос


2015-05-05 -

Бичсэн: Зочин

Баярлалаа багшаа тест авлаа,

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. "мэт, шиг" задалг хэрэглүүрийн өгүүлбэрзүйн үүрэг
. өгүүлбэр судлал 2 хичээлийн бие даалт явцын шалгалтын тухай
. өгүүлбэр зүй онол хичээлийн бие даалт ба явцын шалгалтын тухай
. өгүүлбэр судлал1 бие даалт
. цогцолборын утга
. дипломын ажил, ангийн ажлын журам (хуучнаар)
. явын шалгалтын тест
. Өгүүлбэр судлал 2: явцын шалгалтын хугацаа ба агуулга
. өгүүлбэр судлал 2 (бие даалт)
. дүрслэх ур маягийг танихуйн хэлшинжлэлийн үүднээс авч үзвэл
. unelemj
. танихуй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 7 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax