munhtuya.PhD
2015-05-06
дипломын ажил, ангийн ажлын журам (хуучнаар)

Захирлын 2011 оны 78 тоот тушаалын нэгдүгээр хавсралт Бакалаврын дипломын ажил хамгаалах журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Дипломын ажил бол тухайн мэргэжлийн чиглэлээр сурч буй оюутны бие даасан бүтээлч ажиллагааг хөгжүүлэх, тэдний эзэмшсэн онолын мэдлэг, чадвар, дадлын түвшинг үнэлэх зорилго бүхий сургалт-судалгааны бүтээл мөн. 1.2. Бакалаврын дипломын ажлын агуулга, бүтэц, хэлбэр, боловсруулалт нь эрдэм шинжилгээний ажлын зохих шаардлагад нийцсэн байна. 1.3. Суралцсан хугацааны голч дүн нь 3.6-аас доошгүй, диплом бичих мэргэжлийн чиглэлийн хичээлд A болон B үнэлгээтэй, эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой оюутан дипломын ажил гүйцэтгэж болно. 1.4. Энэхүү журмыг 2011-2012 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлаас эхлэн мөрдөнө. Хоёр. Дипломын ажлын сэдэв сонгох, батлах 2.1. Дипломын ажлын сэдэв нь МУБИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургууль, тэнхимийн эрдэм судлалын ажлын тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудалтай уялдсан, онол-хэрэглээний ач холбогдолтой, оюутан-судлаачийн түвшинд тохирсон байна. 2.2. Дипломын ажлын сэдвийг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор сонгоно. Дипломын ажлын сэдвийг оюутан өөрөө дэвшүүлж болно. Сэдвийг дэлгэрэнгүй төлөвлөгөөний хамт, тэнхимийн хурлаар хэлэлцэж, удирдагчийг томилно. 2.3. Удирдагч багш нь дипломын ажил бичиж байгаа оюутанд судалгааны ажил хийх, диплом бичих аргазүйн болон мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллана. Дипломын ажлыг хоёр багш удирдаж болно. Энэ тохиолдолд цагийн хөлсийг хувааж олгоно. Гурав. Дипломын ажилд тавих шаардлага 3.1. Дипломын ажил нь дараах ерөнхий бүтэцтэй байх ба эрдэм шинжилгээний ажлын тогтсон стандарт-шаардлагыг хангасан байна. Үүнд: Ажлын товч танилцуулга /100-150 үгэнд багтсан байх/ УДИРТГАЛ • Сэдвийн судлагдсан байдал • Дипломын ажлын зорилго, зорилтууд • Ажлын шинэлэг тал, хэрэглээний ач холбогдол • Судалгааны арга ТЭРГҮҮН БҮЛЭГ. Онолын судалгааны хэсэг ДЭД БҮЛЭГ. Туршилт судалгааны арга ДҮГНЭЛТ Цаашид өргөжүүлэх боломж Судалсан ба иш татсан бүтээлийн жагсаалт Хавсралт 3.2. Дипломын ажлыг Arial 12 фондоор, 40-өөс доошгүй хуудсанд багтааж бичнэ. Мөр хоорондох зай 1,5 байх ба боловсруулалт, дизайн, хэл найруулга сайтай байна. 3.3. Дипломын ажлыг урлах, зохион бүтээх зэрэг хэлбэрээр ганцаарчлан болон багаар гүйцэтгэж болно. Энэ тохиолдолд уг ажлын талаар өмнө хийгдсэн судалгааны ажлуудын үр дүнтэй харьцуулж давуу тал, өвөрмөц шийдэл, ач холбогдол зэргийг дипломын боловсруулалтанд оруулсан байна. Дөрөв. Дипломын ажлыг хамгаалах, үнэлэх 4.1. Дипломын ажлын урьдчилсан хамгаалалтыг жил бүрийн 05 дугаар срын нэгний дотор харьяалах тэнхимд хийнэ. 4.2. Урьдчилсан хамгаалтад орохдоо дипломын ажлын удиртгал, үндсэн бүлгүүдийн агуулга, дүгнэлт, номзүйн жагсаалт зэргийг нэгдсэн стандарт шаардлагын дагуу анхны хувилбараар бичиж гүйцэтгэсэн байх ба удирдагч багш санал дүгнэлт гаргасан байна. Урьдчилсан хамгаалалтаардипломын ажлын шаардлага хангаагүй гэж үзвэл түүнийг ангийн ажил болгон боловсруулж хамгаална. 4.3. Дипломын урьдчилсан хамгаалалтын үед өгсөн зөвлөмжийг тусгаж, бүтэц, хэлбэржилт, эрдэм шинжилгээний боловсруулалтыг чанартай хийж, дипломын ажлын жинхэнэ хамгаалтад орно. 4.4. Оюутан нь дипломын жинхэнэ хамгаалалт болохоос 2-оос доошгүй хоногийн өмнө дипломын ажлын нэг хувийг шүүмж, удирдагч багшийн тодорхойлолт, өөрийн үнэлгээний хуудсын хамт хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн ажлын баримт болон үр дүнгийн бүтээгдэхүүнийг тэнхимийн санд оруулсан байна. 4.5. Дипломын ажлын гүйцэтгэлийг 100 хүртэлх оноогоор үнэлнэ. Захирлын 2011 оны 78 тоот тушаалын хоёрдугаар хавсралт Ангийн ажил хамгаалах журам Нэг. Ерөнхий зүйл 1.1. Оюутан нь МУБИС-ийн сургалтын төлөвлөгөөний дагуу ангийн ажил гүйцэтгэх бөгөөд ангийн ажил иш тодорхой нэг сэдвийг гүнзгийрүүлэн судлах замаар онолын мэдлэгээ өргөжүүлэх, судалгааны ажлын аргазүйд суралцахад чиглэсэн бие даалтын ажлын хэлбэр мөн. 1.2. Ангийн ажлын сэдэв нь бүрэлдэхүүний ба салбар сургууль, тэнхимийн судалгааны ажлын тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудалтай уялдсан онол, хэрэглээний ач холбогдолтой байхаас гадна уг ажил нь тухайн оюутны эрдэм шинжилгээний илтгэл тавих, мэргэшлийн чиглэлээ сонгох, цаашид бие дааж судалгаа, аргазүйн ажил хийхэд туслах зорилготой байна. 1.3. Оюутан нь ангийн ажлын сэдвийг хичээлийн жилийн эхний сард багтаан сонгох бөгөөд уг сэдвийн хүрээнд хийх ажлын агуулга, хүрээ, гарах үр дүн буюу зорилт, уншиж судлах материалын талаар удирдагч багшаас зөвлөгөө авна. 1.3.1. Ангийн ажлын сэдэв болон удирдагч багшийг тэнхимийн хурлаар хэлэлцэж баталгаажуулна. 1.3.2. Удирдагч багш нь оюутанд мэргэжлийн болон аргазүйн зөвлөгөө өгөх, уг ажлыг чанартай гүйцэтгэхэд туслах үүрэгтэй байна. Хоёр. Ангийн ажилд тавигдах үндсэн шаардлага 2.1. Ангийн ажил гүйцэтгэх цаас нь А4, үсгийн хэлбэр, хэмжээ нь Arial 12, мөр хоорондох зай нь 1.5 байх бөгөөд нүүрнээс гадна 10-аас доошгүй хуудсанд багтаан хэл найруулга сайтай бичсэн байна. 2.2. Ангийн ажил хавсралттай байж болно. Хавсралт нь хуудасны тоонд орохгүй. 2.3. Ажилд дурдсан хүснэгт, зураг бүр дугаар, тайлбартай байна. Хүснэгтийн нэр, дугаар, тайлбарыг дээд талд нь голлуулж, зургийн дугаар, нэр, тайлбарыг доод талд нь голлуулж, томьёоны дугаарыг түүний ард тус тус бичнэ. 2.4. Ангийн ажлын бүтэц, ишлэл зүүлт, ашигласан материалын жагсаалт нь эрдэм шинжилгээний тогтсон стандарт, шаардлагыг хангасан байна. 2.5. Ангийн ажил нь дараах ерөнхий бүтэцтэй байна. Үүнд: Ажлын товч танилцуулга /100-150 үгэнд багтсан байх/ • Сэдвийн нэр • Ажлын зорилго, зорилт • Бүлэг I. Онолын судалгааны хэсэг • Бүлэг II. Туршилт, судалгааны хэсэг • Дүгнэлт • Судлагдсан болон иш татсан бүтээлийн жагсаалт • Хавсралт /судалгааны агуулгын загвар, зураг, програмын код зэрэг/ 2.6. Мэргэжлийн онцлогоос хамааран ангийн ажлын бүтэц нь уг журмын 2.5 заалтаас ялгаатай байж болно. Гурав. Ангийн ажлыг хамгаалах 3.1. Ангийн ажлыг харьяа тэнхимээс баталсан хуваарийн дагуу хамгаалах бөгөөд удирдсан багш оролцсон 3-аас доошгүй гишүүнтэй комиссоор хэлэлцүүлж хамгаална. Хэрэв оюутан урьдчилсан хэлэлцүүлэгт орсон бол түүнээс өгсөн үүрэг даалгавар, орхигдсон зүйлийг ажилдаа бүрэн тусгасан байна. 3.2. Оюутан нь “”Ангийн ажлыг өөрөө үнэлэх хуудас”-ны үзүүлэлт бүрээр өөрийн өөрийн үнэлгээ хийж хавсаргасан байна. 3.3. Оюутнаас хийсэн ажлынхаа талаар илтгэл тавих, комиссын гишүүд болон бусад оюутны асуултанд хариулах хэлбэрээр ангийн ажлын хэлэлцүүлэгийг хийнэ. 3.4. Удирдагч багшаас оюутны ажлын гүйцэтгэл, үр дүн, өөрийн үнэлгээний бодит байдал зэргийг тооцон 60 хүртэл оноо, хамгаалах комисс 40 хүртэл оноо өгнө. 3.5. Оноог өгөхдөө дараах шаардлагуудыг харгалзан үзнэ. Үүнд: 3.5.1. Ажлаа өөрөө хянаж, боловсруулсан түвшин, шаардлага хангасан байдал, гүйцэтгэлийн чанар 3.5.2. Хийсэн ажлаа илтгэсэн байдал 3.5.3. Асуултанд хариулсан болон хийсэн ажлаа баталж нотолсон байдал 3.5.4. Мэргэжлийн онцлогоос хамаарсан бусад үзүүлэлт

Comments

2015-05-06 -

Бичсэн: Зочин

Дипломын ажил, ангийн ажлын журам авлаа. Багшдаа амжилт хүсье.

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. "мэт, шиг" задалг хэрэглүүрийн өгүүлбэрзүйн үүрэг
. өгүүлбэр судлал 2 хичээлийн бие даалт явцын шалгалтын тухай
. өгүүлбэр зүй онол хичээлийн бие даалт ба явцын шалгалтын тухай
. өгүүлбэр судлал1 бие даалт
. цогцолборын утга
. дипломын ажил, ангийн ажлын журам (хуучнаар)
. явын шалгалтын тест
. Өгүүлбэр судлал 2: явцын шалгалтын хугацаа ба агуулга
. өгүүлбэр судлал 2 (бие даалт)
. дүрслэх ур маягийг танихуйн хэлшинжлэлийн үүднээс авч үзвэл
. unelemj
. танихуй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 6 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax