munhtuya.PhD
2015-09-21
цогцолборын утга
Цогцолборуудыг утгын талаас ажиглан, тайлбарлаарай. 1. Намрын сайхан сар минь Нарт ертөнцийг тойрсоор Насан өнөдийн хүү минь Намайгаа үргэлж эргэсээр Өнгөт сайхан сар минь Орчлон ертөнцийг дагасаар Үнэн сэтгэлт хүү минь Өнчин намайг хүлээсээр /Д.Н/ 2. -Шандын захад Шарваж байгаа Сайхан сайвар Шарга морь -Самбилын хүүгийн Сагагтаа цагаантай Сайхан сайвар Шарга морь уу? -Сайнбилэгийн дүүгийн Шанхандаа цагаантай Сайхан сайвар Шарга морь уу? 3. Энэ айлын баруун талд том эсгий гэр, ар биеийг саяхан шинэлсэн тул хойноос нь харвал дун цагаан бөгөөд хар хялгасан оосор бүслүүр татсан нь зураг мэт зурайна. Өмнөөс нь харвал, ноднин жилийн арын бүрээсийг сольж хийсэн нь утаа ба бороонд баахан шарласан тул буурангуй цайвар харагдана. Гэрийн хойд талд умраас өмнө хандуулан, хасаг тэрэг, сүйх тэрэг, төмөр тэрэг, цүүвэн тэрэг хориодыг цувруулан угсарчээ. .... Мөн тэргэдээс зүүн хойш чонын аюулаас хамгаалдаг, орой дээрээ салхин сэнстэй овгор хар мануул байна. Хотын зүүн ба баруун хойд талаар мануулаас өндөргүй майжгий бор гэрүүд нарны гэрэлд ханаа яралзуулж, салхины ширүүнд үнсээ бужигнуулж байлаа. Адаг зүүн гэрийн аргийн чинээ хар овоохойн хаяа ба тооноор зэрэг зэрэг хар утаа бургилж, гадна нь хэдэн муу тэрэг, дэргэд нь дэлүүн чинээ аргалыг дээлийн чинээ хөдсөөр бүтээсэн байжээ. Баян айлын барлаг, багир хар гэрүүдийн нэг нь Долингорын гэр ажээ. /Ц.Д/ 4. Энэ өдрөөс хойш Цэрэн нь энэ айлын тогооны алчуур, галын хайчнаас өөргүй, хамгийн муу хар бор ажлыг хийж байв. Аав ээж бологчийн санаанд аятай тохирох зүйл нэг ч үгүй, ажил бүр уруудаж, өдөр бүр үглүүлж, цаг үргэлж загнуулж, хааяа хааяа зодуулж, толгойдоо далавч зүүж, мөрөндөө бөх зүүж, түмэн зовлонг ганцаараа эдэлж, ядарч зүдэрч явав. Өглөө босно, цай чанана, түлш түүнэ, хоол хийнэ, дээс томно, дээл оёно, хувцас хийнэ, ус авна, нүүвэл тэрэг хөтөлнө, буувал гэрийн ажил хийнэ, суувал хатавчинд сууна, үхэр хонь саана, малын ноос үс хяргана, заримдаа хонь хариулна, хааяа үхэр буцаана, зун бол тугал хариулна, өвөл бас бяруу төлөг арчилна, цагаан идээ боловсруулна. Цэрэнгээс эрт босох хүнгүй, орой унтах хүнгүй. Энэ мэтээр туйлын зүдэрч амьдарч байсан билээ. /Ц.Д/ Газар үндсээр баян Тэнгэр одоор баян Далай усаар баян Азарга унасан хүн нэг өдрийн бах Эмээл авсан хүн сарын бах Эхнэр авсан хүн жилийн бах Ц.Дамдинсүрэн “Миний тоглоом” Ээжийнхээ гэрт байхад нэлээд тоглоомтой байлаа. Модоор зорсон хэдэн тэмээ, хэдэн морь байсан. Гарт атгаж болох хэмжээтэй байлаа. Заримыг нь улаан, ногооноор будсан учир гоёмсог тоглоом байж билээ. Үүнээс гадна хонины шагай хэдэн зуугаар байдаг байв. Шагай хэрэглэж, олон зүйлээр тоглодог байв. Шагайны дөрвөн этгээд нь дөрвөн зүйл нэртэй. Хонхортой этгээдийг хонь буюу цэг гэнэ. Бөмбөгөртэй этгээдийг бөг гэнэ. Дээд талыг морь гэнэ. Доод талыг тэмээ гэнэ. Ер нь шагайгаар янз янзаар тоглож болно. Мөн дөрвөн бэрх гэдэг өвөрмөц тоглоом бий. Да.Батбаяр “Дөрвөн бэрх” Морь, тэмээ, хонь, ямаа, алганд минь яагаад багтдаггүй билээ. Санаандаа шившин шившин орхино. Морь, тэмээ буулгах гэхлээр тэмээ бууна. Тэмээ буулгах гэхэд морь бууна. Орхих бүрд буудаг хонь хүртэл ороолоод л. Бөгцөгийг хүсээд ч буудаггүй. Ижил бууж хясна. Өвөл, хавар, зун намрыг нэгэн мөчид үзье гэсэн шиг орь залуу насны хайр, идэр цагийн бяр, насны буурал ухааныг эдүгээдээ эдэлье гэсэн мэт дөрвөн шагай намайг зовооно. Дахгүй мөртлөө даардаггүй Давхидаггүй мөртлөө хурдан. ................. Эрээн гэвч барс биш Эвэртэй гэвч үхэр биш Уншлагатай гэвч, унзад ....................

Comments

Сүүлийн бичлэгүүд

. "мэт, шиг" задалг хэрэглүүрийн өгүүлбэрзүйн үүрэг
. өгүүлбэр судлал 2 хичээлийн бие даалт явцын шалгалтын тухай
. өгүүлбэр зүй онол хичээлийн бие даалт ба явцын шалгалтын тухай
. өгүүлбэр судлал1 бие даалт
. цогцолборын утга
. дипломын ажил, ангийн ажлын журам (хуучнаар)
. явын шалгалтын тест
. Өгүүлбэр судлал 2: явцын шалгалтын хугацаа ба агуулга
. өгүүлбэр судлал 2 (бие даалт)
. дүрслэх ур маягийг танихуйн хэлшинжлэлийн үүднээс авч үзвэл
. unelemj
. танихуй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 5 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax