munhtuya.PhD
2016-03-16
өгүүлбэр зүй онол хичээлийн бие даалт ба явцын шалгалтын тухай
Бие даалт 1: Өгөгдсөн сэдвийн хүрээнд семинар хичээл-хэлэлцүүлэгт бэлтгэн, семинар хичээлийг удирдах Дүгнэх аргачлал: Семинар бэлтгэл 30 оноо, Семинарыг хичээлийг хөтлөх, удирдах чадвар 25 оноо, семинарын үр дүн 30 оноо, хэрэглэгдэхүүн 15 оноо, Бүгд оноо 100 оноо Бие даалт 2: Явцын шалгалтын дадлага ажилд өгөгдсөн өгүүлбэрүүдийг хэл-хэлэхүй-мэдэгдэхүүн-мэдэхүү, өгүүлбэрийн гүн ба өнгөн бүтцийн үүднээс тайлбарлах Дадлага ажил 1 50 оноо, дадлага ажил 2- 50 оноо, Бүгд оноо 100 оноо Явцын шалгалтыг үнэлэх арга: Явцын шалгалтыг бүлэг сэдэв бүрээр авч, үнэлэн дүгнэнэ. Ингэхдээ бүлэг сэдэв бүрийн шалгалтын асуулт, даалгавар, дадлага зэргийг хувилбараар оруулж, багш шалгалтын зохион байгуулахдаа хувилбараас сонгох боломжтой. Явцын шалгалт 1: Асуултууд. 1. Өгүүлбэрийн гүн ба өнгөн бүтцийн тухай ойлголт 2. Тодотгол ба тодотгогч гишүүн, хэрэглээ, соёл 3. Тодосгогч ба тодочлогч, хэрэглээ, соёл 4. Өгүүлбэрийг хэл, хэлэхүй, мэдэгдэхүүн, мэдэхүүний талаас судлах нь 5. Хэлзүйн гишүүд ба хэлэхүйн гишүүд, нийтлэг ба ялгаатай талууд 6. Ганцажсан өгүүлбэр, түүний хэрэглээ 7. Хэлзүйжсэн өгүүлбэр, түүний хэрэглээ Дадлага ажил 1: Дараах жишээг хэл-хэлэхүй-мэдэгдэхүүн-мэдэхүүний талаас тайлбарлаарай. хийгээрэй. 1. Ганхах аварга усан онгоцыг хөдөлгөөд, Ганган улаан ганц атаа дурсав, би. Манант тэнгисийн магнаг тэргүүнд аялаад, Мандалговийн манхан говио санав, би.(Д.М) 2. Төрийн дөрвөн түшмэл Төгрөг сайхан хашаа Төв сайхан засаг Түүний засуулч хоёр бошго (.......................) 3. ...Алсын хөх зэрэглээнд адуу мал торолзож, хуурын аялгуу эгшиглэсэн ийм л саруулхантал нутагт би тогорууны дэгдээхэйтэй тоглож өссөн.(Б.Д) 4. ...Гүйгүүл морин Зургаан сардаа тууламгүй Нүүгүүл үүлс Зуны сардаа барамгүй Тал минь, тавиухан цэнхэр тал минь. (Дaн.Н) 5. ...Дулаахан бор сүүдэр хүүшилсэн их талын дунд сондгойдуухан ургасан хэдэн сөөг цагаан дэрс өвгөний үймж гашуудсан сэтгэлийн хар салхинд гэнэт алгадуулсан мэт толгой гудайлган гунигтайхан бөхөлзөнө. (Б.Д) 6. ... Санаа алдахад Эхийн сүү тагнайд амтагдаж Салхины нь үзүүрийг залгихад Агт хоолойд аргасан Боржгины бортал минь... (Б.Л) 7. Хөрстийн амьдралд хөл алдсан Хөлчүүхэн зүрхний тольтон дээгүүр Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн Шунхан улаан залуу нас мину! (Р.Ч) 8. Нүдний үзүүрт зэргэлсэн Шаргын уудам говьд Хайрын булаг боргилсон Хайртай ээж минь суудаг юм аа.(М.Ц) 9. Уургаа тулаад адуундаа мордохдоо Уулсаа халхалсан ханхар аав (Л.Г) 10. Хөл нүцгэн салхи Үнэгэн шогшоо зайдлаад Хөдөө хөх цайдам Ингэн буйлаанд санаа алдана... (Ч.С) Дадлага ажил 2: Дараах жишээг хэл-хэлэхүй талаас тайлбарлаарай 1. Монголын үзэсгэлэн саран гоо намайг төрүүлсэн ижий Яруу сайхан эгшгээрээ бөн бөн бүүвэйлсэн ижий Зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өсгөсөн ижий Зүйтэй уран үгээрээ сурган хүмүүжүүлсэн ижий (Д.Н) 2. Хазайхад минь тулдаг Хэлтийхэд минь түшдэг Ачит сайхан аав...(Д.Г) 3. ...Гүдэсхэн шударга дөлгөөн зантай Гөрмөл бугуйл шиг миний л аав уу даа (Ш.Б) 4. ...Тэмээнийхээ нүд шиг дөлгөөхөн хар нүдтэй монгол хүн хичнээн төлөв энгийн зантай, цагаан сэтгэлтэй, тэгээд хүнийг зочлохын төлөө төрсөн юм шиг байдаг гэж санана аа.(Ж.Б) 5. ... Алсын аян, замын шороо, хурц наранд борлосон энэ эмэгтэйн царайд алжаалын тэмдэг тодорхой авч, эхийнхээ дууг сонссон ботгоны нүд шиг тормолзсон болор хар нүдэнд нь залуугийн гал, хөдөө талын бүсгүйн гоо жавхлан тодорхой ажээ. (Ч.Л) 6. Энэ үгийг сонсуутаа Эзэн Жангарыг харуутаа Зүрхэндээ бүжинтэй эрчүүд Зүгээ буруулан дутаав гэлээ л (Т.Г) 7. Тохойн чинээ үрийнхээ шөнийн уйлахыг сонсож Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг Тоо ёсоор нь амсаж өөрөө мэдэх гэсэн юм, би. (Б.Я) 8. ...Хөх тэнгэр өргөн Тооноон мөрлөсөн эр хүн (Ш.Д) 9. ....Үүрийн таван жингээр Сараа саатуулж мөнгөрсөн Үдшийн бүрий тасартал Нараа наадуулж алтарсан Зулай цагаан Алтайгаа,би Зүүдэлж сэрдэг нь юуных вэ? (З.Г) 10. ...Униарт хөх ногоон тал дээр мөнгөн угалз мэтгэсэн танил нуга, тохойг харж суулаа....Удахгүй ингээд сална. Хэзээ буцаж ирэхийг бүү мэд шүү дээ, Хэрлэн сайхан мөрөн минь. Нялхынхаа сэвлэг үсийг төрсөн нутаг Хэрлэндээ, ээждээ үлдээе. (С.Э) 11. ...Цэнхэр дууны зэрэглээнд Зэрэглээ нь лугшсан Амьд говь (Б.Л) Явцын шалгалт 2: Асуулт-даалгавар: 1. Хэлц ба хэлц бус өгүүлбэр, үндсэн онцлог, хэлний баримт жишээ 2. Хэлц өгүүлбэрийн ангилал, хэлний жишээ баримт 3. Адилтгасан хэлц өгүүлбэр, хэлний жишээ баримт 4. Эс адилтгасан хэлц өгүүлбэр, хэлний жишээ баримт 5. Хэлц өгүүлбэрийг хэл-хэлэхүй-мэдэгдэхүүн-мэдэхүүний талаас авч үзвэл, хэлний баримт жишээ 6. Өгүүлэгчийн үнэлэмж, хэлний жишээ баримт 7. Үнэлэмж, үнэт зүйл, үнэлгээ гэсэн ухагдахуун ойлголт, холбоо хамаарал, ялгаа, хэлний баримт жишээ 8. Өгүүлэгчийн үнэлэмж ба хэлэхүйн тухай ойлголт, хэлний баримт жишээ 9. Чимэг тодотголын утга, үүрэг хэрэглээ, хэлний баримт жишээ 10. Чимэг тодотгол ба мэдэгдэхүүний тухай ойлголт, хэлний баримт жишээ Эцсийн үнэлгээ: (Улирлын эцэст) • Өгүүлбэр ба эхийн гүн ба өнгөн бүтцийн тухай асуудлыг хэлний баримт жишээн дээр тайлбарлах • Өгүүлбэрийг хэл-хэлэхүй-мэдэгдэхүүн-мэдэхүүний талаас тайлбарлах • Өгүүлбэр ба эхийг утгын талаас тайлбарлах • Өгүүлэгчийн үнэлэмжийн тухай асуудлыг хэлний баримт жишээн дээр тайлбарлах • Өгүүлбэр ба эхээс дүрслэлт чимэг тодотголыг олох, утга, үүрэг, хэрэглээ талаас тайлбарлах

Comments

Сүүлийн бичлэгүүд

. "мэт, шиг" задалг хэрэглүүрийн өгүүлбэрзүйн үүрэг
. өгүүлбэр судлал 2 хичээлийн бие даалт явцын шалгалтын тухай
. өгүүлбэр зүй онол хичээлийн бие даалт ба явцын шалгалтын тухай
. өгүүлбэр судлал1 бие даалт
. цогцолборын утга
. дипломын ажил, ангийн ажлын журам (хуучнаар)
. явын шалгалтын тест
. Өгүүлбэр судлал 2: явцын шалгалтын хугацаа ба агуулга
. өгүүлбэр судлал 2 (бие даалт)
. дүрслэх ур маягийг танихуйн хэлшинжлэлийн үүднээс авч үзвэл
. unelemj
. танихуй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 3 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax