munhtuya.PhD
2016-03-16
өгүүлбэр судлал 2 хичээлийн бие даалт явцын шалгалтын тухай
Бие даалт 1: Өгөгдсөн сэдвийн хүрээнд семинар хичээлд бэлтгэн, семинар хичээлийг удирдах Дүгнэх хугацаа: Улирлын явцад, Дүгнэх аргачлал: Семинар бэлтгэл 30 оноо, семинарыг хичээлийг хөтлөх, удирдах чадвар 25 оноо, семинарын үр дүн 30 оноо, хэрэглэгдэхүүн 15 оноо, бүгд оноо 100 Бие даалт 2: Сэдэв : Нийлмэл өгүүлбэрийг дэлгэрэнгүй тодорхойл Зорилго: Нийлмэл өгүүлбэрийг зөв тодорхойлж, загвар гаргаж сурах Хамрах хүрээ : Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлийн 3а Хугацаа : 2016.05.10 Бие даалтыг хийх аргачлал: 1. Өгүүлбэрийн төвийг зааглах. 2. Гишүүн өгүүлбэрийг зөв гаргах 3. Өгүүлбэрийн зөв тодорхойлоод, загвар гаргах Жишээлбэл: Тэнгэрийн хаяатай хил нийлсэн1/ тал хөндий маань хөвсгөр цагаан хөнжилдөө хайрах/2 жавар , үлээх салхийг үл хайхран/ нам гүм нойрсож байна/ 3. М.Чимэд УНӨ Бие даалтын ажлыг явцад тооцох хуваарь : Зөвлөгөө өгөх хуваарийн дагуу бие даалтад явцын зөвлөгөө өгнө. Бие даалтын ажлыг дүгнэх аргачлал : Дд Дүгнэх үзүүлэлт Авах оноо 1. Бие даалтын ажлын явц 1 20 оноо 2. Онолын ойлголтыг уншиж судалсан байдал 30 оноо 3. Өгүүлбэрийн гишүүдийг зөв зурсан эсэх 25 4. Нийлмэл өгүүлбэрийг зөв зааглан, өгүүлбэрийг зөв тодорхойлсон эсэх 25 Нийт авах ёстой оноо 100 Ажиллах өгүүлбэр: Сэлэнгийн шар намар, замын тоос , ажилын цуурай тэнгэрт хадгалж , ахын авчирч өгсөн хөхүүртэй айраг усанд орж буй адууг шиг шаагина . ( Ж.Лхагва) Йинхүү бүсгүйн сэтгэл догдолсон нь сүүлчийн хэдэн өдөр нэгэн учралыг хүлээснийх бөгөөд найртай тансаг найман сарын эхэн үеэр баруунаас хүрэлцэн ирэх тууварчдын манлайд учралт хүн нь буух ёстой байв. ( С.Эрдэнэ) Найман сар дундаа орж ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан цэлийн салхи сэрүүхэн үлээх болов. /С. Эрдэнэ/ Дондогийн харж буй зүгт хаврын цэнхэр зэрэглээ эрвэлзэн, ойр орчимд нь хурга ишиг майлалдан, унага даага янцгаах чимээ сонстоно. /Т. Юмсүрэн/ Хөлс нь дусаж, арьс нь гэлтгэнэсэн бөөрөнхий хавиргатай, аман хүзүү бүдүүн, бөгтөрдүү хээр морь цулбуураа чирэн эзнийхээ араас хэд алхаснаа гайхашран үүрсэв./ Ч. Алгаа/ Өнгөрсөн жил би нэгэн хүнтэй говийн замд танилцсан юм. Тэр хүн бяцхан хөх давуун уут үүрчээ. - Хаа хүрч явна даа? - Борзонгийн говь орноо - Явган уу? - Тийм ээ - Машинд суул даа - Үгүй, үгүй. Би ингэж л явган явдаг хүн. Ус нутгийнхаа гоо сайханд баясаж зуу гаруй сүг зураг, хөшөө дурсгалын зураг цуглуулаад байна гэж тэрээр ярив. /Б. Эрдэнэбаатар/ Лавтайяа арван таван чонотой тэр хоёр буур харгалдан тулалдсан хийгээд хувь заяа тэднийг үхэл амьдралын босгон дээр нэгэн бурантагаар хөтлөн авчирчээ. /Д. Маам/ Монгол хүн айлын гадаа очоод, мориноосоо буулгүйгээр “Нохой хориорой” гэж хэлдэг. /Б. Эрдэнэбаатар/ Анх АНУ-д “ Муухай америк хүн” гэдэг ном гарсан бөгөөд зохиогчийг нь эхлээд дайсан мэт үзэж, сүйд хийх шахсанаа төдөлгүй хөөрөгдөн магтаж, бүр төрийн департаментдаа авч, лавлах болгон хэрэглэж байсан гэдэг. /С. Батмөнх/ Цаг хугацаа урсан өнгөрөхдөө өөрийн өртгийг нэмэгдүүлнэ гэсэн нь үнэн чанартаа тухайн ажлыг гүйцэтгэхдээ хичнээн бага цаг зарцуулбал ашиг нь төчнөөн их байна гэсэн үг юм. /ЗГМ 1995.105 / Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг хугацаагүй сунгахаар дэлхийн улс гүрнүүд тохиролцсоны дагуу цөмийн зэвсгийг бүх нийтээр бүрэн хориглох олон улсын гэрээ байгуулах таатай нөхцөл бүрдсэн юм. /ЗГМ/ Авдий, Ингатай сайн болсноо “Хувь заяаны шинэ эргэлт” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь огтхон ч дэвэргэсэн хэрэг биш байлаа. /Ч. Айтматов/ Маргааш нь өглөөгүүр арван цагийн алдад Базарбайг районы төв орохоор морио эмээллэх гэж байтал нэгэн морьтой хүн ирж яваа харагдав. /Ч. Айтматов/ Иссыккулийн цэнхэр мандал улам ойртож, түүнд уусан шингэж алга болмоор шиг, амьд явмаар шиг, амьд явмааргүй шиг ч болж байсан ба усны энэ долгион шиг амьдралын давалгаа нэг үүсэж, нэг намдаж байдаг ажээ. /Ч. Айтматов/ Төдөлгүй зочид буудлын хивс болсон өргөн шатаар өндөр нам хоёр хүн алгуурхан бууж ирсэн нь саяхан толгой худалдах тухай хэлэлцээ хийж байсан харь газрын жуулчин ноён Томсом, нийслэл хотын нэгэн албан байгууллагын мөнгөний нярав Дүнхэр хоёр байлаа. /Д.Дочоодорж/ Ингээд жимс бүхэн болох цагт ямар сайхан гэж бодно гэж намайг хэлэхэд: - Түүнийг бодохтой зэрэг л арааны шүлс асгардаг юм гэж Сүрэн хэлэв. /Ч. Лодойдамба/ “ Явчихлаа” гэж би шивнэн хэлээд морь уруугаа харвал “ Тийм явчихлаа” гэсэн шиг толгойгоо хаялан байв. /Ч. Лодойдамба/ Шаравыг гэртээ нэг ирэхэд нь Норов зэмлэж, “Чи нэгдэлд орно орно гэж байж ороод, орсон хойноо ажлаас нь хийлцэхгүй, хадлан хадалцахгүй яасан хүн бэ?” гэжээ. /Ц. Дамдинсүрэн/ Зарим хүнийг жилээр танидаг байвч он жил улирахад үл дурсагдах нь ч байдаг, бас зарим хүнийг мөчийн төдийд харсан ч нэгэн насаар байн байн санаанд орж, сэтгэл зүрхэнд уяагдах нь ч бий. /Э. Оюун/ Явж байхад минь тэр хүүхний, зуны нар, алсын зам хоёр гандааж чадаагүй царай, тормолзон алагласан хоёр нүд, урт урт цагаан шүд, гандсан цэнхэр дээлийн ар уруу мушгиран унжсан бүдүүн хар гэзэг нь сэтгэлээс минь зайлахаа болиод дахин дахин харах гэсэн хүсэл намайг өөрийн эрхгүй хэд дахин эргүүлж, Дорж гуайн гэр рүү харуулав. /Ч. Лодойдамба/ Аав, Дорж гуай хоёрыг унагаа уяж, унах морьдоо барьж аваад зэрэгцэн сууж, тамхи татан, ярилцаж байх үед нь би хажууд нь очиж суув. /Ч. Лодойдамба/ Ганцхан атга болтол хурааж цуглуулсан адууны дундуур хага зүсэн ороход нь адуун дундаас дүнгэр хээр морь сум шиг суга үсрэн гарч, гүрвүүл мэт шалмаг хөдөлж, тоос манарган зугтав. /Ш. Гаадамба/ Манай хотынхны хэлдэгээр бол, догь боловсон тохилог гэмээр, хөдөөнийхний хэлдэгээр бол, хөдөлгөөн сайтай эзний хүчээр өөдөлж яваа гэмээр айл байв. /Ш. Гаадамба/ Гэтэл гадаа морин төвөргөөн сонстож, нохой боорлосоор нэг хүн ирсэн нь ахлах ухуулагч байжээ. /Ш. Гаадамба/ Харин энэ удаа чи биш эхнэр чинь явах болсон шүү дээ гэхэд Сэнгээ үнэмшсэнгүй. /Ш. Гаадамба/ Цаг нь болохоор энэ айлын ачааг би хөтөлж, цаст цагаан уулынхаа даваа бүхнийг давах ч юм билүү хэмээн боджээ. /С. Пүрэв/ Залуухан монгол бүсгүй нүд нь орой дээрээ гарчихсан гүйж ирээд,гэмшсэн байдалтайгаар үг хэлэх гэснээ түгдрэн зогтусав.(Л.Түдэв) ”Монгол толбо” ийнхүү төрөл аривживч балран арилахгүй явсаар дэлхийн хоёр бөөрөн дээр үлджээ.(Л.Түдэв) Буцах шувуутай намрын тэнгэр шиг нэг бодлогоширч,буурал хагдаа түрсэн яргуйтай хамт нэг нялхарч,ирнэ гэсэндээ ирдэг,зорино л гэсэндээ зорьдог энэ буурал өвгөдийн сэтгэлийн тэнхээг яалтай.(А.Шартолгой) Одоо ч миний унаж яваа морины зөв талын ташаанд энэ тамга бас бий гээд олойр цагаан халтар халиун мориныхоо мөнгөн сорвитой алтай саран тамгыг заав.(А.Шартолгой) Тэр шүүгээ уудлан хар даавуунд нандигнан боосон юм гаргаж ирэн задлав.(Д.Батбаяр) Сайн гашууны хойд энгэр дээр Дагвадорж гуайн манай хоёр,зүүн хойд энгэрт нь манай саахалт Арвижих гуайнх дүү хүүхэн Шарынхтайгаа мөн хоёр гэрээр зусна.(Д.Батбаяр) Нэрэн өвгөн энэ шөнө нойргүй хононо гэдгээ лавтай мэдэж байна.(Д.Батбаяр) Шинийн нэгний өдөр аав,өвөг аавын аяганд айраг хийж сөнгийн дэргэд тавив.(Д.Батбаяр) Жамган толгой өөд татаагүй боловч Хандармаагийн тунгалаг хар нүдийг нулимс хэрхэн бүрхэж,улаа бутарсан ягаан хацар дээгүүр нь хэрхэн бөмбөрөхийг сэтгэлдээ үзэж суулаа.(Д.Батбаяр) Тэр өглөө Барчийн булан хэмээх өргөн цагаан тохойд саахалт өвөлжөөтэй Гээпийгийн аав хөнгөн цагаан чаргандаа дөвс дэвсэж,дээр нь ширдэг хаяад,хоёр борлог морио сүүлийг нь боож,мөнгөн товруу гуулин хонхтой хударга хөмөлдрөг тохон хөллөөд охиноо суулган ирэхэд нь Монхдой байдгаараа гоёчихсон хүлээж байлаа.(С.Эрдэнэ) Тэгээд би аавынхаа бичсэн үг бүрийг цээжилчихээд орж ирсэн хүн бүрд захиагаа барьж байгаад л дуржигнатал нь уншдагсан.(Д.Батбаяр) Аав бидэнд олон захиа бичдэг байсан бөгөөд би нэгэнт сургуулийн сурагч болсон болохоор надад тусгайд нь өөрийнхөө мөр шиг том үсгээр захиа бичдэг байлаа.(Д.Батбаяр) Маргааш өглөө нь намайг босоход эргэн тойрон цас нэвсийтэл дарчихсан тэр цасан дээр хэний ч мөр гараагүй байлаа.(Д.Батбаяр) Харанхуй болох тусам хаашаа явж байгаагаа мэдэхгүй байж,цааш явна гэдэг түүнд утгагүй санагдан мориныхоо амыг татан зогсож,ийш тийш чих тавин чимээ чагнавал дөрвөн зүг,найман зовхис аниралдан дүнсийнэ. (Д.Батбаяр) Морь нь үе үе амгай тачигнуулан өвс ногоо шир шир хазална. (Д.Батбаяр) Тэнгэр цэлмэг учир огторгуйд түгсэн одод газрын чулуунаас ч олон бөгөөд түүдэг мэт анивалзан гялалзах нь эрхбиш эндэхээс дулаан байх гэж бодогдоно.(Д.Батбаяр) Хүн гэдэг чинь бууны гол шиг харанхуй амьтан,эрдмээр л сүмбэдэж гэрэл гэгээ оруулж байхгүй бол гадна нь мянган зул асаагаад ч нэмэргүй. (Д.Батбаяр) Тэнгэр газар нийлсэн энэ их харанхуй дөрвөн зүг,найман зовихстой адилхан хязгааргүй мэт ажээ.(Д.Батбаяр) Сайхан амьдрахсан гэсэн хүсэл нь бусдаас илүү амьдрах гэсэн хүсэл болон хувирч дээ.(Д.Батбаяр) Гэнэт түүний хөлд нэгэн том юм тээглэн арай л дээгүүр нь даваад уначихсангүй тогтон зогсоод тэмтэрч үзвэл бут байх бөгөөд өргөс нь түүний гарыг хатгаж байлаа.(Д.Батбаяр) Чогсом бяруугаа хашаанд оруулж, байр байдлыг нь ажин хэсэг зогсож байгаад гэртээ оров.( Д. Батбаяр) Тэнгэр бүрхэж, бороо орох янзтай болов. (Д. Батбаяр)

Comments

Сүүлийн бичлэгүүд

. "мэт, шиг" задалг хэрэглүүрийн өгүүлбэрзүйн үүрэг
. өгүүлбэр судлал 2 хичээлийн бие даалт явцын шалгалтын тухай
. өгүүлбэр зүй онол хичээлийн бие даалт ба явцын шалгалтын тухай
. өгүүлбэр судлал1 бие даалт
. цогцолборын утга
. дипломын ажил, ангийн ажлын журам (хуучнаар)
. явын шалгалтын тест
. Өгүүлбэр судлал 2: явцын шалгалтын хугацаа ба агуулга
. өгүүлбэр судлал 2 (бие даалт)
. дүрслэх ур маягийг танихуйн хэлшинжлэлийн үүднээс авч үзвэл
. unelemj
. танихуй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 2 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax