munhtuya.PhD
2012-03-29
танихуй

Танихуйн хэл шинжлэл  

  Хүн өөрийн тархинд байгаа мэдээ мэдээллээ үгээр дамжуулахдаа нэг бол метафорлох аргаар, нэг бол метоними аргыг хэрэглэн гаргадаг байна[1]. Метафор метоними өвөрмөц хэлц нь  уламжлалт хэл шинжлэлд найруулга зүй  утга судлалын судлагдахуун байв. Харин 1970-аад оноос Жорж Лакофф тэргүүтэй хэсэг судлаачид үүнд эргэлзэж, Метафор ба Метонимийг хүний тархины үйл ажиллагааны нэг хэсэг болох танин мэдэх чадвартай холбон тайлбарласанаар танихуйн хэл шинжлэлийн судалгаа эхэлсэн билээ. Тэгэхээр бид юун түрүүнд танихуйн хэл шинжлэл гэж хэзээ хаана үүссэн, яагаад үүсэх болсон, судалгааны цэг нь юу болох зэрэг асуултад хариу өгөх нь зүйтэй болов уу хэмээн санана.

 Хэл шинжлэлийн онолын түүх

Хэл шинжлэл нь биеэ даасан нэгэн судлагдахуун болох анхны суурийг 1900-1920 оны хооронд  идэвхитэй өрнөж байсан “хүн судлал”-ын салбар тавьж өгсөн байна. Энэ салбарын гол төлөөлөгч Franz Boas[2], Edward Sapir[3] нар америкийн уугуул оршин суугчдийн хэл нь, тухайн үедээ олон улсад танил болсон Европын хэлээс их өөр байгааг олж мэдэн, тэдгээр хэлээр яригч үндэстний соёлыг ойлгон мэдэхийн тулд, өөр бусад хэлээр яригчид юмс үзэгдэлийг хэрхэн яаж тусган авдаг юм болоо? хэмээн ихэд сонирхсон гэдэг. Гэвч хэл шинжлэлийн цаашдын хөгжил нь арай өөр урсгал уруу чиглэлээ өөрчилсөн байна.

Бүтэц хэл шинжлэл:

Хэлний тухай онол арга зүй нь, бусад мэдлэг болоод чадвараас тусгай, биеэ даасан зүйл. Өөрөөр хэлбэл хэл нь биеэ даасан шинжтэй.[4]

 

Хэлний нийтлэгийн онол:

Хэл нь гадны цочрол, нөлөөлөлөөс хамааран бий болдог зүйл бус. Харин хүний дотоодод байдаг мэдлэгт тулгуурлагдаж байдаг .Өгүүлбэрийн бүтцийг системчлэн тогтоохын тулд тоон статистекийн загвараар системчилэн гаргасан байна.

Энэ онолын зорилго нь хязгааргүй мэдээлэлийн төрөл ангилалд шинжилгээ хийж, хязгаарлагдмал өгүүлбэрийн бүтцийг тайлбарлахад оршдог.

1960 – 1970 оны хооронд, өгүүлбэрийн бүтцийн тухай онол нэлээд эрчимтэй хөгжиж, цар хүрээ нь ч өргөжсөн.  Хэдий тийм ч судалгааны хөгжил дэвшилд зогсонги байдал үүссэн байна. Хэлний үйл ажиллагааг нарийвчлан задлан шинжилэхэд, юмс үзэгдэлийг хэрхэн яаж тусган авч, ухан ойлгож байдаг юм болоо? гэсэн асуулттай байнга тулгарч байдаг нь бодит үнэн. Гэвч дээрх асуултад, нийтлэгийн онолч нарын баримталдаг “тооцоолон дүгнэх үзэл” нь хэлний “өөрөөсөө бүтээн илэрхийлээд байгаа” ертөнцийн баялагыг зөв зохистой тайлбарлан гаргаж чадаагүй төдийгүй, “хэлийг биеэ даасан шинжтэй” хэмээн үзэж байснаараа бүтэц хэл шинжлэлтэй адилхан юм. Тийм учраас хэлний нийтлэгийн онол нь, хязгаарлагдсан юмс үзэгдэлийг илүү түлхүү судлах арга барилыг сонгосон болно.

Танихуйн хэл шинжлэл:

Нөгөөтэйгүүр, утгын асуудлыг түлхүүтэй сонирхдог, “хэлний биеэ даасан үзэл баримтлалыг” – ыг үгүйсгэдэг судлаачид энэ онолын урсгалаас салж, хожим нь танин мэдэхүйн хэл шинжлэлийн хөгжилд гар бие оролцох болсон байна. Мөн энэ үед, 1970-аад оны сүүлээс өөр бусад хэл шинжлэлийн онолууд зэрэгцэн хөгжиж ирсэн. Тухайлбал  үүсгүүр утга зүйн [ generative semantic] онол гэх мэт. Эдгээр онолын зарчим нь хэлбэрийн хувьд ялгаатай олон хэлнүүдийн талаар ямар төрлийн ижил төсөөтэй шинжүүд байна вэ? гэдгийг олж нээх явдал юм. Энэ явцад, ямар нэг холбоо хамаарлын гүнд цаана байгаа учир шалтгааны талаарх маргаан гүнзгийрч, маш олон дүгнэлт гаргахад хүргэсэн байна. Энэ ч мөн танин мэдэхүйн хэл шинжлэлийн урсгал гарч ирэхэд нөлөөлжээ. Аажмаар 1980-аад он болоход шинжлэх ухааны олон салбарт шинэчлэл үүсч, урьд өмнө тавигдаж байгаагүй олон асуудлыг хөндөж, задлан шинжлэх арга гарч ирсний дүнд өнөөдрийн танин мэдэхүйн шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж чадсан юм. 1980-аад оноос хойш энэ онолын тэргүүлэгч  Жорж Лакофф, Рональд Лангакер нарын удирдлагаар чухал чухал нээлтийг хийж, 1990 онд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хуралдсан байна.   
     Танин мэдэхүйн хэл шинжлэл гэж юу вэ? Энэ шинжлэх ухаан бол хэлийг хүний танин мэдэхүйн үйл ажиллагааны нэг хэсэг хэмээн үзэж, хүн ба соёлын харилцааны мөн  чанарыг судлан нээхийг зорилгоо болгодог байна. Статистик аргыг хэл шинжлэлийн судалгааны гол зарчимаа болгодог  хэлнүүдийн нийтлэгийн онолтой харьцуулан үзэхэд, танин мэдэхүйн хэл шинжлэл нь утга зүйн онолыг голчлон судалдаг тул танин мэдэхүйн утга зүйн онол ч гэж бас хэлдэг байна.[6]

 Энэхүү хэл шинжлэлийн онолыг 1970-аад оны үед Калифорны их сургуулийн Жорж Лакофф, Марк Жонсон нарын хэсэг эрдэмтэд анх гаргаж иржээ.  Эдгээр эрдэмтэд нь, хэлнүүдийн нийтлэлийн  онолоор замнагч нарын үл ойшоосон Метафор ба Метоним зэрэг хэлэхүйн үзэгдэлийг, танин мэдэхүйн сэтгэл судлалын шинжлэх ухааны баримталдаг Прототайп онолын[7]аргаар тайлан уншихыг оролдсон байна. Өөрөөр хэлбэл эдгээр хэлэхүйн үзэгдэлд хэлнүүдийн түгээмэл онолыг баримталдаг онол дүрмийн зарчим механизм огт үйлчлэхгүй. Харин хүн төрөлхтөний аливаа юмыг үзэх үзэл, угсаатны шинжтэй үзэгдлээс үүдэлтэй мэдрэмжээс эхтэй хэмээн үзсэн байдаг. Философийн салбарт баримталдаг утга зүйн онолын уламжлалыг авч, түүнийг бие даасан шинжтэйгээр цааш дэлгэрүүлэн хөгжүүлсэн Танин мэдэхүйн хэл шинжлэл нь хэлний шинжлэлийн хэтэрхий явцуу бас тэгээд субьектив шинжтэй, хэлний хэв загварт баригдсан энэхүү хөгжил нь цаашид явуургүй болсоныг цохон тэмдэглэжээ. Хэл шинжлэлийн энэ онол нь хүн төрөлхтөний сэтгэл санаа, бие махбод, орон зайн мэдрэмжинд тулгуурласан хэлний хөгжлийг анхааран судалдагаараа маш богино хугацаанд  эрчимтэй хөгжиж чадсан гэж хэлж болно.[8] Энгийн жишээ авч үзэхэд, интернетийн сайтаас танин мэдэхүйн хэл шинжлэлийн тухай мэдээ хайхад, энэ талаар 1800000 орчим мэдээ мэдээлэл гарч ирж байна.

Хэлнүүдийн түгээмэл онолыг баримтлагч нар, Танин мэдэхүйн хэл шинжлэлийн  онолын тухай янз бүрээр шүүмжлэл хэлдэг байна. Тухайлбал “ Философи  хэл шинжлэл хоёрын эрлийз”[9] ч гэх юмуу. Эсвэл “ Субьектив шинжгүй. Хэт обьектив шинжтэй, бүдэг  бадаг нийтлэлээс хэтрээгүй.”[10] гэхчилэн шүүмжилсэн байна. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ нь юу вэ? гэвэл тус хоёр онолын өөр өөрийн баримталдаг зарчимын хоорондын ялгаа юм.[11]

“ Энэ ялгаа нь: Хэлнүүдийн нийтлэлийн онол нь тухайн хэлний үзэгдэл нь дүрмийн шинжтэй, аль  эсвэл тийм бус шинжтэй гэсэн таамаглалыг дэвшүүлэх боломж байгаа эсэхийг чухалчилан үздэг. Харин танин мэдэхүйн хэл шинжлэл нь тухайн хэлний үзэгдэлд хийгдэх тайлбарыг чухам ямар утгын учир холбогдолд тулгуурлан хийх вэ? гэдэгт ач холбогдол өгдөг. Өөрөөр хэлбэл 1-р онол нь бүтэц загварт шүтсэн байдаг бол, 2-р онол нь учир шалтгааныг дээдлэн үздэг байна.

Тэгэхээр бидний уран зохиолын найруулгын арга гэж нэрлэж заншсан ёгтлол, төлөөлүүлэл, хүншүүлэл, харьцуулал, зүйрлэл болон шууд бус нэрлэлт хэмээн нэрлэж  утга судлалд хамааруулан үздэг өвөрмөц хэлц зэрэг нь танихуйн хэл шинжлэлийн онолоор авч үзвэл байгаль дэлхий дээр орших аливаа юмс үзэгдлийн адил бэлэн байж байдаг зүйл огт биш юм. Харин юмс үзэгдэл хүний тархинд мэдээлэл болж очих үед түүнийг боловсруулж, дахин шинэ мэдээлэл болон гадагшлуулдаг нарийн бүтэцтэй хэлний үйлдвэрлэлийг явуулахад зайлшгүй байх ёстой механизм юм.”

Ер нь биологийн үүднээс авч үзвэл хүний бие махбод хоёр хэсэгт хуваагддаг гэдгийг бид мэдэж байгаа. Үүнд:

1-     рт: Хүний оршин амьдрах гол суурь болох зүрх төвтэй биеийн хэсэг. Энэ хэсэгт голлон боловсруулах үйлдвэрлэл явагдаж байдаг. 

2-     рт: Хүний хорвоо ертөнцийг таниж мэдэж, түүнээс суралцах үйл ажиллагааг  явуулж байдаг тархи төвтэй толгойн хэсэг. Энэ хэсэгт голлон оюуны үйлдвэрлэл явагдаж байдаг. Энэ оюуны үйлдвэрлэлийн хэрхэн яаж явагддаг болохыг судалдаг шинжлэх ухаан бол танихуйн шинжлэх ухаан байдаг.

“Ямар ч шинжлэх ухаан, судалгааны эхлэлийн цэг болох юуг судлах вэ? гэсэн асуултгүйгээр оршин тогтнохгүй. Судалгааны обьектийн аль хэсэгт ямар сонин хачин зүйл байгаа бол гэдгийг олж харах нь хамгийн чухал зүйл байдаг.

Бид бүхний өдөр тутам хэрэглэж байдаг үг, өөрөөр хэлбэл хэлний тухайд ч гэсэн, мэдээж хэрэг олон асуулт байдаг болов уу. Түүн дотроос, эхлэлийн цэг болдгоор нь анхаарал тавих ёстой зүйл бол дараах үзэгдэл болов уу гэж бодно.

Хүний амнаас гарч буй авиа бол зүгээр л нэг амьсгаа төдий зүйл юм. Тэгсэн хирнээ бид бүхэн түүгээр дамжуулан аливаа юмс үзэгдэлийг зураглан гаргаж, харилцагч этгээдтэйгээ ойлголцож чадаж байгаа нь, бодоод үзэхэд гайхалтай зүйл биш гэж үү. Ийм үйлдэлийг хийж чадаж байгаа нь, бид бүхэн хүлээн авч байгаа хэлнийхээ утгыг ойлгож, түүгээр дамжуулан нэгэн ертөнцийг бүтээж чадаж байгаа болохоор тэр юм. Тэр бол хүний сэтгэл хөдлөл, өөрөөр хэлбэл мэдрэн, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааны хамгийн чухал зүйлийн нэг юм.

Хэл, хүний биеэрээ туулах ертөнцийг хэрхэн бүтээж байдаг юм болоо. Мөн тэрхүү ертөнц нь ямар онцлогыг агуулж байдаг юм болоо. Танихуйн хэл шинжлэл бол эдгээр асуултад хариу өгөх зорилготой судалгаа байдаг юм. Өөрөөр хэлбэл, бид бүхний хэлээр дамжуулан бодит байдалыг ухан ойлгож, үйлдэл хийдэг бүтцийг тодорхой болгох оролдлого гэж хэлж болно.”[12]

                2. Метафор ба Метоними

Метафор нь Герег хэлнээс гаралтай. Герегээр Metapherein гэж бичдэг. Meta-change, pherein-to bear гэсэн утгатай.[13] Англиар Metaphor гэнэ. Ямар утгатай үг болохыг тайлбар толиос харвал:

  A figure of speech in which a term is transferred from the object it ordinarily designates to an object it may designate only by implicit comparison or analogy, as in the phrase evening of life.[14]

 Япон хэлэнд Метафорыг 隠喩、暗喩  гэж орчуулан буулгах ба үүнийг монгол хэлнээ үгчлэн буулгавал “далд зүйрлэл” болно.

Метафорыг үзэх үзлийн түүхэн хөгжлийн тухай авч үзэхэд, Метафор нь эрт эдүгээгийн өрнө  дорнын утга уянгын зохиол бүтээлд  түгээмэл хэрэглэгдсээр ирсэн байна. Үүнийг хамгийн анх анзаарч, түүний ач холбогдолын тухай онцгойлон дурьдсан хүн бол Аристотель юм. Тэрээр “Туурвил зүй “ бүтээлдээ Метафорын тухай ийн өгүүлсэн байна.

  “Хамгийн агуу хүн бол Метафорыг  зохиогч мэргэжилтэн юм. Өдөр тутмын хэрэглэж байдаг үг хэллэг бол аль эрт мэдэгдсэн зүйлийн тухай л мэдээллийг өгнө. Бид хэрвээ шинэ соргог ямар нэгэн мэдээллийг олж авлаа гэж бодох л юм бол, түүнийг гагцхүү метафор л хэлж өгдөг” [15]

 Тэгэхээр Аристотелийн хэлээд байгаа “шинэ соргог мэдээ мэдээлэл” гэж чухам юу вэ? Энэ нь өгүүлэгдэн буй өгүүлбэрийн утга санаа нь, түүнийг бүрдүүлэгч үгсийн утгатай шууд хамааралгүй байх бөгөөд өөр нэг утга санааг тэдгээр үгсээр төлөөлүүлэн илэрхийлж байгаа өөр нэгэн утга санаа нь юм. Энэ өөр нэг утга санаа гэдэг нь Аристотелийн хэлээд байгаа “шинэ соргог мэдээ мэдээлэл” болж өгнө.

 “Бодит юмсын тухай ойлголтыг өдөр тутмын амьдралд тохиолдох үзэгдэл юмст тулгуурлан ухааран мэдэж авдаг боловч “үхэл” ч юмуу “цаг хугацаа” гэхчилэнгийн хийсвэр ойлголтыг хэрхэн яаж ухааран ойлгож, тэр нь бидний амьдралтай хэрхэн яаж холбогддог болоо?”[16]гэсэн сонирхолтой асуултыг Японы хэл шинжээч Т.Оохори дэвшүүлж, түүндээ дараах хариултыг өгсөн байна.

 Тэрээр “Мэдээллийн урсгал муу байна”,“Хүний амьдрал бол аялал юм” гэсэн өгүүлбэрийг жишээ болгож авч, тус тусад нь холбоо бүхий өгүүлбэрээр дэлгэрүүлэн тайлбар хийсэн байна.

 Нүдээр харж, гараар барьж болохгүй “Мэдээлэл”, “Хүний амьдрал” –ийн янз бүрийн учрал тохиолыг, бодит шинж бүхий үзэгдэл юмстай холбон, тухайн зүйлийнхээ шинж байдлыг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, “Мэдээлэл” бол “Шингэн”, “Амьдрал” бол “Аялал” –ын шинжийг агуулж байгаа тул эдгээр бодит үзэгдлээр төлөөлүүлэн гаргажээ. “Иймэрхүү маягийн хийсвэр ухагдахуун болон тодорхой юмс үзэгдлээс тогтсон бодит ухагдахуун хоёрын дунд бүрэлдэн тогтсон тогтвортой, харилцан хамаарал бүхий харилцааг Метафор гэж хэлнэ”[17] гээд, цаашлаад энэ нь хэдийгээр зүйрлэлийн шинжтэй боловч, утга зохиолын ойлголтод багтдаг чимэг төдий зүйл биш, харин ч өдөр тутмын амьдралд тохиолдож, хэрэглэж байдаг хүний танин мэдэхүйн чадварын нэг юм гэж дүгнэжээ.

Дээрх тодорхойлолтоос харахад метафорын гол зарчим бол:

Тодорхой юмс үзэгдэлээс хийсвэр ухагдахуун урган гарахШинээр бий болж буй ухагдахуун нь эхний үзэгдэлийнхээ шинж тэмдэгийг агуулахТогтвортой шинжтэй байх болно.[18]

 Танин мэдэхүйн хэл шинжлэлд метафорыг дараах маягаар томъёолдог байна.

 Бодит ухагдахууныг sourse domain , хийсвэр ухагдахууныг target domain , урган гарах явцыг mapping гэж томъёолно. Харин эдгээр нэр томъёог Монгол хэлнээ хэрхэн яаж буулгах вэ? Японы хэл судлаачид sourse domain- ыг根源領域 (эх сурвалжийн хүрээ),  target domain -ыг目標領域( зорилгын хүрээ),  mapping -ыг写像 (дүрслэн буулгалт) гэж орчуулсан байна. Энэ томъёог загварт оруулбал доорх маягтай болно.


     Бодит ухагдахуун буюу sourse domain гэдэг бол бидний таван мэдрэхүйд бодитоор мэдрэгдэж байдаг бүхий л юмс үзэгдэл, хэрэг явдал юм. Харин хийсвэр ухагдахуун буюу target domain бол Аристотелийн онцлон нэрлэсэн “шинэ соргог мэдээ мэдээлэл” юм. Харин урган гарах явц буюу mapping гэдэг танин мэдэхүйн ямар үйл ажиллагаа юм болоо. Энэ нь бидний бодож байгаагаар уламжлалт хэл шинжлэлийн “хэлний хийсвэрлэл” гэх арга болов уу.

 

 

 

Хүнийоюунухаандбайдагтанинмэдэхүйнчадвар дөрвөнянзбайна.

Харьцуулж зэрэгцүүлэхчадвар

Категоричлох чадвар

Зүйрлэх чадвар

Таамаглал дэвшүүлэх чадвар

Хүн өөртөө байгаа эдгээр чадвараа ашиглан  “хийсвэрлэн сэтгэх арга”-аа  хөгжүүлж, өнөөдрийг хүртэл гараад байгаа агуу их нээлтүүдээ хийж чадаж байгаа юм.  Танихуйн хэл шинжлэлд хэлний хийсвэрлэлийг дараах маягаар томъёолдог. “Хүн өөрийн туулж өнгөрүүлсэн дадлага туршлагаараа дамжуулан, өөрийн мэдлэгээ байнга шинэчлэн өөрчилж байдаг. Ер нь мэдлэг олж авна гэдэг процесс нь гаднаас мэдээллийг олж , урьд нь байсан мэдээллийнхээ санд нэмж оруулах явдал юм. Ингэхдээ ихэнх тохиолдолд  мэдлэг нь, хэд хэдэн бодот мэдээллийн хооронд харьцууллыг хийсний дараа, бодот эс бөгөөс хийсвэр хэлбэрээр оюун ухаанд буудаг. Үүнийг хийсвэрлэл гэж нэрлэдэг”[19]Энэхүү хийсвэр шинж чанар бүхий мэдлэгээ хийсвэрлэх аргын тусламжтайгаар бодот болгодог. Тийм учраас аливаа юмс үзэгдлийн мөн чанарыг мэдэхэд хийсвэрлэх арга зайлшгүй хэрэгтэй байдаг.

Энд нэг зүйл дээр тогтож ярихыг оролдъё. “Хүний танин мэдэхүйн чадвар” дээр тулгуурласан “хийсвэрлэх арга”. Өөрөөр хэлбэл хүний тархины үйл ажиллагаа бол чавдараар илэрдэг. Түүнийг бодот илрэл бол арга байдаг. “Чадвар” ба “Арга” хоёр хүний танин мэдэхүйн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймийн тул, хийсвэрлэн сэтгэх аргын тухайд, өөрийн дүгнэлтийг хийхэд, нэг талаас харахад, аливаа юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэхэд зайлшгүй ашиглагддаг шинжлэх ухааны аргуудын нэг болохынхоо хувьд хүний зохион гаргасан зүйл мөн боловч, нөгөө талаасаа хүний тархины үйл ажиллагааны нэг хэсэг болдогийг нь харвал хүний оюун ухаанд байдаг зүйл гэж хэлж бас болмоор санагдана.[20]

Хийсвэрлэлийн тухай маш нарийн судалж тодорхойлсон судлаач бол манай нэрт хэл шинжээч Ш.Лувсанвандан[21] билээ. Цаашлаад хэл шинжээч Ж.Баянсан хийсвэрлэлийг “Хэл соёлын харилцан хамаарлын мөн чанарыг таньж мэдэх гол арга зарчим ”[22] гэж үзсэн байдаг.

 Метафортой зэрэгцээд Метонимийн тухай бас тайлбарлах ёстой. Метафор нь хоорондоо хамааралгүй хоёр ухагдахууны дунд явагдах дүрслэн буулгалт байдаг бол Метоними нь ижил төсөөтэй ухагдахуун дунд хийгддэг дүрслэн буулгалт юм.
.  Монгол япон хэлний онтологийн метафорын ангилал

 Лакофф,Жонсон нар байгалийн юмс,эд зүйл ,хүний бие махбодтой холбоотой туршлага дээр үндэслэсэн метафорыг онтологийн метафор гэж нэрлэсэн байна. Онтологийн метафор нь хүний ердийн ойлголтын тогтолцоо ихэнхдээ метафорик шинжтэй байдаг мөн хүний үзэл бодлыг эдгээр метафор нь удирдан залж байдгйг ч бичжээ. /Лакофф Жонсон 1980: 25-34/

1.Ахуй ба юмсыг заах метафор

Онтологийн метафор нь аливаа үйл явдал,хүний сэтгэл санаа,үйл хөдлөл,үзэл бодлыг ахуйн зүйл, юмс болгон илгээдэг. Өөрөөр хэлбэл хийсвэр,илэрхийлэхэд хүнд хэцүү нөхцөл байдал,үйл явдлыг ахуй.юмсын зүйл гэх мэт бодит ойлголтыг сурвалж талбар болгон бодьжуулдаг.

Дараах хэд хэдэн байдлаар ангилдаг.

-Сурвалж нь амьгүй юмсыг заасан

-Сурвалж нь амьд юмсыг заасан

-Сурвалж нь амьтан заасан

-Сурвалж нь ургамал заасан

 

Лакофф Жонсон нар аливаа соёлын үндсэн үнэлэмж нь тухайн соёлын үндсэн ойлголтууд нь метафорик бүтэцтэй нийлэмжээрээ тодорхолгодоно гэжээ /1980:22/

Энэ нь тухайн соёлд байх үндсэн ойлголтууд монгол хэлэнд /хүн чанар сайхан сэтгэл гэх мэт / метафорт тусч байдаг гэсэн үг юм.

Үүнээс үндэслэн тухайн метафорын ахуйн шинж метафор хүний мэдлэгийн харьцаа болоод соёлын шинжийн тохироо нийлэмжийг  онтологи эпистемологи соёлын нийлэмж гэж нэрлэдэг.

 


 




Comments

Сүүлийн бичлэгүүд

. "мэт, шиг" задалг хэрэглүүрийн өгүүлбэрзүйн үүрэг
. өгүүлбэр судлал 2 хичээлийн бие даалт явцын шалгалтын тухай
. өгүүлбэр зүй онол хичээлийн бие даалт ба явцын шалгалтын тухай
. өгүүлбэр судлал1 бие даалт
. цогцолборын утга
. дипломын ажил, ангийн ажлын журам (хуучнаар)
. явын шалгалтын тест
. Өгүүлбэр судлал 2: явцын шалгалтын хугацаа ба агуулга
. өгүүлбэр судлал 2 (бие даалт)
. дүрслэх ур маягийг танихуйн хэлшинжлэлийн үүднээс авч үзвэл
. unelemj
. танихуй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 12 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax